Skip to main content

👋 Сайн уу?

Бидний танилцуулгыг уншиж байгаа танд баярлалаа 😍

Компани

Манай компани нь Hischool Inc. нэртэйгээр байгуулагдсан бөгөөд боловсролыг технологиор дэмжигч эдтек компани юм.

Технологийн эрин зуунд бид сурган хүмүүжүүлэгч болон суралцагчдад хамгийн сайн туршлагыг бий болгохын тулд технологийг суралцахтай хослуулахыг зорьж байна.

Бид хүн бүрт нээлттэй суралцах боломжийг бий болгохоор ажиллаж байна.

Үнэт зүйл:
  • 🤗 Зөв хандлага

    Зөв хандлага бол гайхалтай багийг бүрдүүлэх түлхүүр юм.

  • 📡 Харилцаа

    Бид хүн бүрийн дуу хоолой, оролцоотойгоор илүү бүтээмжтэй, илүү хүчтэй байдаг.

  • 🧑‍🤝‍🧑 Нэгдмэл байдал

    Бид нэг төгс хувь хүнээс илүү нэгдмэл баг байхыг илүүд үздэг.

  • 📈 Өсөлт, Хөгжил

    Тасралтгүй суралцаж, өсч хөгжих нь биднийг амьд байлгадаг.

  • 😇 Инноваци

    Инноваци бол үйл явцыг хурдасгагч гэдэгт бид итгэдэг.

  • 🫂 Хэрэглэгчид

    Хэрэглэгч бол бидний үнэ цэнэтэй нэг хэсэг бөгөөд тэдний асуудалд дэмжлэг үзүүлэх нь бидэнд урам зоригийг өгдөг.


Платформ

👋 Hischool платформ нь хүмүүст хоорондоо холбогдох, хамтдаа суралцаж хөгжихөд нь тусалдаг боловсролын сүлжээ юм.


Хэрэглэгчдэд

Та манай платформд холбогдсоноор сонирхсон сургуулиудтайгаа холбогдон шинэ мэдлэгийг олж авах, хамт олонтойгоо багаар ажиллах, мөн найз нөхөдтэйгээ шуурхай холбогдон зурвас бичих, мэдрэмжээ хуваалцах зэрэг олон онцгой боломжуудыг ашиглаж болно.

Дэргэрэнгүй мэдээллийг ✨ Онцлог боломжууд цэснээс аваарай.


Сургууль, Сурган хүмүүжүүлэгч нарт

Та боловсролын болон сургалтын үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, сургалтын төв, сургууль, эсвэл албан байгууллага бол манай платформ дээр сургууль үүсгэн илүү үр дүнтэйгээр үйл ажиллагаагаа удирдах боломжтой.

🏫 Сургуулиуд цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.