Skip to main content

🧞‍♂️ Сургуультай болох амархан!

Хувь хүн, сургалтын төв, сургууль, ...өөр хэн ч хоёрхон товшилтоор 🏫 сургуультай болох боломжтой.


Сургууль гэж юу вэ? 🤔

👩‍🏫 Багш, 👨‍🎓 суралцагч, 🧑‍🧑‍🧒 эцэг/эх, асран хамгаалагч, болон 👨‍💼🧑‍💼 бусад хүмүүсийг хамтдаа суралцах, ажиллах, мэдлэг болон мэдээллээ хуваалцах виртуал орчиныг бий болгосон бөгөөд түүнийг бид 🏫 сургууль гэж нэрлэсэн.

Хамтдаа бүтээсэн мөч бүхэн хамгийн сайхан...


Хэн сургууль байгуулж болох вэ?

🧘‍♀️ Хувийн ментор багшаас эхлээд 🌐 гадаад хэл, 🎨 урлаг, 🎭 мэргэжлийн сургалтын төвүүд, албан ёсны 🚌 бага, дунд, ахлах сургуулиуд, 🎓 их, дээд сургуулиуд, болон 📚 бүх төрлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд манай платформ дээр өөрсдийн сургуулиа байгуулах боломжтой.

Байгаа зүйлээ хуваалцсан хүнд байхгүй зүйл нь ч бас ирдэг.


Ямар боломжууд байна?

Манай платформыг ашигласанаар олон 🫰 гоё боломжуудыг ашиглах боломжтой.

Онцлог боломжууд:

  • 🎨 Брэнд хийх

    Сургуулийнхаа нэр, лого, баннер зургийг өөрийн хүссэнээрээ тохируулан сургуулийнхаа өнгө төрх, брэндийг бий болгох боломжтой.

  • 📣 Сургуулийн зарлал, мэдээлэл

    Сургуулийн хэмжээнд шинэ мэдээллийг цаг тухайд нь зарлах.

  • 🔔 Чухал Мэдэгдэл

    Чухал үйлдэл хийх үед сургуулийн гишүүдийн төхөөрөмжид мэдэгдэл илгээгдэнэ.

  • #️⃣ Нээлттэй/Хаалттай бүлэг

    Хичээл сургалт, ангийн бүлэг, Сургуулийн дотоод ажилтны ажлын бүлэг, бүх төрлийн клуб, төсөл хөтөлбөрийг хаалттай болон нээлттэй байдлаар зохион байгуулах боломжтой.

  • 💁‍♀️ Бүтэц, зохион байгууллалт

    Сургууль дээрх бүлэгүүдийг хэрэгцээ шаардлагад нь тохируулан ангилан зохион байгуулах боломжтой.

  • 🔐 Эрх үүрэг, Зөвшөөрөл

    Сургуулийнхаа гишүүдийг эрх үүргээр нь багш, суралцагч, эцэг, эх, админ зэрэг өөрт тохиромжтой байдлаар ялган уян хатнаар, нууцлал аюулгүй байдлыг хангах боломжтой.

  • ⚙️ Төвлөрсөн удирдлага

    Сургуулийнхаа эрх үүрэг, хэрэглэгчдийн бүртгэл, нууцлал, аюулгүй байдал зэрэг бүхий л тохиргоог нэг дороос удирдах боломжтой.

  • 🛟 Тусламж, Дэмжлэг

    Манай платформ дээр сургуулийнхаа үйл ажиллагаагаа удирдан явуулахад хэрэгцээтэй гарын авлага, заавар, баримт бичиг зэрэг бүхий л мэдээлэл, тусламжийг тусламжийн төвөөс авах боломжтой.

  • 🌐 Хэлний сонголт

    Та манай платформыг одоогоор 🇺🇸 Англи болон 🇲🇳 Монгол хэл дээр ашиглах боломжтой.

  • 👉 цааш...

    Дээрх боломжуудаас гадна үр дүнтэй олон боломжуудыг ашиглаарай. 🤗

Хязгааргүй боломжийг нээ...


Үргэлж үнэгүй...😝🤘

Манай платформ дээр сургуулиа үргэлж үнэгүй удирдах онцгой боломжийг танд олгож байна. 🤗

Боломжгүй зүйлийг авах арга - Боломжтой гэж итгэх...